Ё.Энхтуяа: Сувилагчийн хандлага харилцаа, асаргаа, сувилгаа өвчтөнийг эрүүл болоход чухал нөлөөтэй
Завхан /МОНЦАМЭ/. Дэлхийн хамгийн хэрэгцээтэй 100 мэргэжлийн эхний тавд “Сувилагч” багтдаг. Хэчнээн чухал алба болохыг энэ жагсаалт илтгэнэ. Дөнгөж төрсөн нярайг угтаж, өтгөсийг үддэг нь сувилагч. Өвчтөнүүдтэй хамгийн ойр ажиллаж, амьдрах хугацаанд авах эмнэлгийн бүх л тусламж, үйлчилгээг үзүүлж, асрагч, аврагч, хамгаалагч, сэтгэл зүйч гээд олон мэргэжлийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг хүндтэй хүмүүс юм тэд. Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр Олон улсын сувилагчийн өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг хөдөө орон нутагт тасралтгүй 36 жил хийж яваа аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетын зөвлөгч Ё.Энхтуяатай уулзаж ярилцлаа.
1891 өдөр