Ардын засгийн анхны удирдлагуудын хэрэглэж байсан эд зүйлс Сэлэнгийн музейд хадгалагдаж байна
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн
музей нь 3500 гаруй үзмэртэй аж. Эдгээрийн дотроос 500-гаад мянган жилийн тэртээ Монгол нутагт хүн амьдарч
байсныг гэрчлэх эртний хүний яс, 2200-гаад жилийн тэртээх Хүннү гүрний түүх соёлын
дурсгалт зүйлс, МЭ-ний 700-гаад оны үеийн Түрэгийн хүн чулуу хөшөө, 13-р зууны
үеийн Монгол цэргийн хөө хуяг, сэлэм, 16-17-р зууны үед Анхдугаар богд
Занабазарын урласан Майдар бурхан, Жанрайсэг бурхан зэрэг монголчуудын түүх
соёлын хосгүй үнэт зэрэглэлийн олон арван үзмэр байдаг ажээ.
1786 өдөр