СЭЛЭНГЭ
Ж.Сайнцог:Халаалтын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагад нь өгч ажиллуулах ёстой
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн удирдлагын баг сумдынхаа иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангах зорилгоор аймгийнхаа 17 сумдад төвлөрсөн дулаан хангамжийг бий болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн амжилттай ажиллаж байна. Энэхүү ажлаараа Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл сүүлийн гурван жил дараалан улсдаа ажил үйлсээрээ манлайлсан аж. Тус зөвлөлийн эл хэрэгжүүлж буй бодит ажлыг газар дээр нь үзэж сонирхох, мөн туршлага судлах зорилгоор төвийн бүсийн эрчим хүчний зохицуулах зөвлөлүүд, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН, компанийн захирлууд Сэлэнгэ аймагт анх удаа уулзаж зөвлөлдлөө. Энэхүү өргөн цар хүрээг хамарсан зөвлөлдөх уулзалтаар аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид, орон  тооны гишүүдэд “тусгай зөвшөөрөл”, “үнэ тариф”, “хяналт шалгалт”-ын зохицуулалтын чиглэлээр мэдлэг олгохын зэрэгцээ чадавхжуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгчээ. Тус үйл ажиллагааны үеэр Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Ж.Сайнцогтой уулзаж ярилцлаа. 
1844 өдөр