Сүхбаатар аймгийн 56,4 мянган мал өөр аймгийн нутагт өвөлжинө
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн мал сүргийн тоо жилээс жилд өсөж, өнгөрсөн жилийн тооллогоор анх удаа гурван саяд хүрсэн. Энэ өвөл тус аймгийн хэмжээнд 13 сумын 66 багийн 7300 орчим малчин өрхийн 3,3 сая мал өвөлжинө. Үүнээс 63 өрхийн 56,4 мянган мал өөр аймгийн нутагт буюу Дорнод аймгийн аймгийн Матад, Хэнтий аймгийн Баянхутаг, Баян-Овоо сумдын нутагт өвөлжих аж.
2793 өдөр