Сүхбаатар аймагт ашигт малтмалын 122 тусгай зөвшөөрлийг 78 аж ахуйн нэгж эзэмшиж байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 2016 оны байдлаар нийт 140,3 тэрбум төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн ба нүүрс 175,4 мянган тонн, цайрын баяжмал 100,2 мянган тонн, хайрга 4мянган тонныг тус тус үйлдвэрлэжээ. Тус аймгийн хэмжээнд ашигт малтмалын нийт 122 тусгай зөвшөөрлийг 78 аж ахуй нэгж эзэмшиж байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 10,1% буюу 904 302,2 га талбайг эзэлж байгаа аж.
2766 өдөр