Хөшөө дурсгалыг засаж сэргээх ажлыг албан байгууллагуудаар хийлгэнэ
Сүхбаатар /МОНЦАМЭ/.Баруун-Урт суманд хуучны, шинээр бүтээлгэсэн гээд цөөнгүй хөшөө дурсгал бий. Хамгийн сүүлд бүтээгдсэн хөшөөнүүд нь 2012 оных. Эдгээр хөшөө дурсгалууд байгалийн хүчин зүйл болоод хүний буруутай үйлдлээс болж элэгдэж муудан, өнгө зүсээ алдсан. Тиймээс удахгүй болох аймгийн баяр наадмыг угтаж эдгээр хөшөө дурсгалуудыг сэргээж янзлах, хашаа хайстай болгох ажлыг албан газрууд өөрсдийн хүч, санаачлагаар хийхийг уриаллаа.
2898 өдөр