Түймэрт өртсөн малчдад дэмжлэг үзүүлэв
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын нутаг Үет цэгээн, Эрээн толгой, Яргайт, Цог бадрах зэрэг газруудад өнгөрөгч сарын 30-ны өдөр хээрийн түймэр гарч, улмаар Баруун-Урт сумын наймдугаар багийн зарим малчдын гэр, машин мотоцикль, аргал хөрзөн, таван айлын өвөлжөө шатжээ. Түймэрт өртсөн айл өрхүүдэд сумын ЗДТГ-аас тус бүр нэг сая төгрөгний дэмжлэг үзүүлсэн байна.
2732 өдөр