Цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлын үед анхаарал болгоомжтой байхыг санууллаа
Увс /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд цас орж, хүйтрэх тул автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам тээврийн осол гарах, эвдрэх, шатахуун дуусах, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй байна. Иймээс хот, аймаг, сум, баг хооронд зорчихдоо жолооч нар батлагдсан зам маршрутын дагуу явах, техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, дулаан хувцастай, хоол хүнсний бэлтгэлтэй, холбоо мэдээлэл дамжуулах, хүлээн авах, холбооны найдвартай хэрэгсэлтэй явах хэрэгтэй хэмээн аймгийн Онцгой байдлын албанаас анхааруулж байна.
2207 өдөр