Томуугийн өвчлөл хөдөө орон нутагт их байна
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл өнгөрсөн долоо хоногоос 1 хувиар нэмэгдсэн бөгөөд хөдөө орон нутагт өвчлөл их байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор 6858 хүн үйлчлүүлсний 322 буюу 4,7 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна. Харин хөдөө орон нутгаас Бүрэнтогтох, Жаргалант, Их-уул, Рашаант, Ханх суманд томуу томуу төст өвчний амбулаторид эзлэх хувь 10-аас дээш, цаашид нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.
1634 өдөр