Томуугийн дуудлага 4,3 хувиар нэмэгджээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл
аймгийн хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлаганд томуу томуу төст өвчин 15,7
хувийг эзлэж өмнөх долоо хоногоос 4,3
хувиар нэмэгджээ. “Тус аймагт
амбулаторид суурилсан томуугийн харуулдан
тандалтын 29 нэгжүүдэд 49 дүгээр долоо хоногт нийт 7521 хүн
үйлчлүүлсэний 448 нь томуу томуу төст өвчинтэй нь оношлогдон
амбулаторийн үзлэгт 6 хувийг эзлэж өмнөх долоо хоногоос 0,1 хувиар их, өнгөрсөн
оны мөн үетэй харьцуулахад 1,3 хувиар их, мөн сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад
0,3 хувиар бага гарчээ.
1931 өдөр