Даяндээрхийн агуйг зорихгүй байхыг анхааруулж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-02-13 14:31:34

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 35 километрийн зайд Үүрийн голын баруун цутгал Дээрх голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцал аманд Даян дээрхийн агуй байдаг. Тус агуйг Улаанбаатар хот, Хөвсгөл, Булган, Архангай гээд монгол орны өнцөг булан бүрээс олон иргэн зорин ирдэг болжээ. Шинэ коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор иргэдийг Даяндээрхийн агуйг зорихгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

 

 


Холбоотой мэдээ