Хөвсгөл аймгаас Улсын аварга цаачин тодорлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-02-13 23:14:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нутгийн малчид мал сүргээ 6 төрөл дээр өсгөн үржүүлж сар шинийн босгон дээр Улсын аварга цаачин тодорсон байна. 

Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаачин Чулуу овогтой Батбаярт “Улсын тэргүүний цаачин”-аар шалгарч байсан бол энэ жил тус аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаачин Бадамын Баяндалай Улсын аварга цаачин хэмээх эрхэм шагналыг хүртэхээр болжээ.  

Улсын хошой аварга малчин өрхөөр Арбулаг сумын Уртбулаг багийн малчин Мижидийн Ганбаатар, Улсын аварга малчин өрхөөр Төмөрбулаг сумын Нарийн багийн малчин Төөчөөгийн Галтбаяр, Цагаан-Уул сумын Шарга багийн малчин Аюушийн Норовбадам, Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн малчин Жамцын Доржсүрэн,  Шинэ-Идэр сумын Нүхт багийн малчин Чойнорын Түдэвванчиг, Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн малчин Даваасүрэнгийн Даваадорж, Ринченлхүмбэ сумын Ёлт багийн малчин Гүрбадамсэдийн Дагвасүрэн, Арбулаг сумын Сүмбэр багийн малчин Мачуухайн Батбаяр, Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн малчин Даваагийн Нямцэрэн, Рашаант сумын Энхтал багийн малчин Алтанхуягийн Оюунсүрэн нар шалгарчээ.

Мөн Улсын аварга саальчнаар Баянзүрх сумын Эмт багийн малчин Нямсүрэнгийн Пүрэвсүрэн, Улсын хошой аварга тариаланч хамт олноор Тариалан сумын “Батзол” ХХК, Улсын аварга тариаланчаар Тариалан сумын “Хөвсгөл дуулга ХК-ийн механикжуулагч Чойжилсүрэнгийн Эрдэнэсан нар тодорчээ.

Холбоотой мэдээ