Орос улс Монголыг алдах ёсгүй
МОСКВА. /Взгляд/. Евроцентризм буюу Европыг өргөмжлөх хуучинсаг үзэлдээ баригдсан бид бүхэн манай улсын баруун талаар хиллэдэг улс орнуудад болж буй үйл явдлыг хэтэрхий их анхаараад харин Дорно зүг рүү хараа сунгахгүй байна. Гэтэл энэ хооронд түүхийн үйл явцын “хүндийн төв” нь Хятад болон Зүүн-Өмнөд Азийн орнууд руу аль хэдийнэ шилжжээ. Орос улсын хувьд Казахстан, Киргизстан, Монгол дахь нөхцөл байдал нь Украин, Беларусьт болж буй үйл явдлуудаас илүү чухал билээ. Гэвч одоохондоо бид үүнийг төдийлөн сайн ухаж ойлгохгүй байна. Харин он жилүүд өнгөрөх тусам улам илүү ойлгох бололтой. Үүнийг амьдрал өөрөө шаардах болно.
1124 өдөр