“Хү” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн нүүрийг чимлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-01-08 11:07:45

ЛОНДОН. /Louder Sound/. Их Британийн “Metal Hammer” хүнд металл, рок хөгжмийн сэтгүүлийн шинэ дугаарыг хүнд металл урсгалыг шинэ түвшинд гаргаж буй дөрвөн хамтлаг чимжээ.


Сар тутмын сэтгүүлийн 2021 оны анхны дугаарын нүүрэнд Монголын “Хү”, Дани, Норвег, Герман гишүүдийн бүрэлдэхүүнтэй “Heilung”, Шинэ Зеландын “Alien Weaponry”, Америкийн “Twin Temple” хамтлагийг онцлон гаргасан байна.


“Бид шинэ оны эхний дугаартаа хүн бүхний мэдэх хүнд металлыг шинээр тодорхойлж буй залуу хамтлагуудыг онцлохыг хүссэн” гэж “Metal Hammer” мэдээлжээ. Энэхүү сэтгүүлийн шинэ дугаар пүрэв гарагт гарчээ. 



Холбоотой мэдээ