Төмөр замын 51 хувь нь "ядаргаанд оржээ"
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Өнөөдөр
УБТЗ-д ашиглаж байгаа 1537,4 км төмөр замын 49 хувь нь Р-65 маягийнх, харин 51 хувь нь Р-50 маягийн зам төмөр юм.
Р-65 маягийн зам төмөр бол орчин
үеийн өндөр чанартай, даац сайтай, стандартын төмөр зам юм. Харин
нөгөөх нь өмнөх үеийнх тул арай даац багатай Р-50 маягийнх гэдгээрээ энэ 2 зам ялгаатай. Бидний эн тэргүүн зорилт бол бүх гол замаа Р-65 маягийн зам төмөр
болгож хүчжүүлэх явдал юм. Ингэж байж тээж нэвтрүүлэх ачааны хэмжээ даац нэмэгдэнэ, галт тэрэгний аюулгүй
байдлыг бүрэн хангана. Мөн засвар
үйлчилгээнд зарцуулах хөрөнгө, мөнгийг хэмнэнэ" хэмээн УБТЗ-ийн Замын оношилгооны төвийн дарга
Н.Батхүрэл ярилаа. Түүнээс Монголын төмөр
замын зам төмрийн чанар болон өнөөгийн хөгжлийн явц, ирээдүйн зорилтын талаар тодруулсан юм.
1831 өдөр