ТОКИО-2020
Токио /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэл хотноо болж буй "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын таеквондогийн тэмцээн Макүхаре Мэссэгийн В танхимд болж байна.
Монголын таеквондогийн баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Ганбатын Болор-Эрдэнэ, Италийн тамирчин А.Боссолотой тулалдаж 28:40-өөр ялагдлаа.
Токио /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэл хотноо болж буй "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын таеквондогийн тэмцээн Макүхаре Мэссэгийн В танхим /Makuhari Messe Hall B/-д болж байна.
Монголын таеквондогийн баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд ОУХМ Хүрэлбаатарын Энхтуяа Узбекистаны тамирчин З.Исаковатай тулалдаж 11: 13-аар ялагдлаа.
ТОКИО. /Kyodo/.
Афганистанд “Талибан” хөдөлгөөн дахин
хяналтаа тогтоосноос үүдэн үүссэн хүндхэн нөхцөл байдлыг үл харгалзан Токиогийн
Паралимпын наадмыг зорин ирсэн хоёр тамирчинд Австрали хүмүүнлэгийн виз санал
болгосон гэж тэднийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгч
лхагва гарагт мэдээлжээ.
“Гэвч таеквондогийн
эмэгтэй тамирчин Закиа Худадади, энэ долоо хоногт эрэгтэйчүүдийн уртын
харайлтын тэмцээнд оролцсон Хоссайн Расули нарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн
оролцдог спортын хамгийн том тэмцээний дараа “хэрхэхээ шийдэх орон зайг нь олгох
хэрэгтэй” гэдгийг Австралийн “Human Rights for All” хуулийн фирмийн өмгөөлөгч Элисон Баттиссон онцлон
тэмдэглэсэн байна.
“Талибан”-ы
хяналтад орсон нийслэл Кабул хотоос амжилттай нүүлгэн шилжүүлсний дараа З.Худадади,
Х.Расули нар Японы нийслэл Токио хотноо өнгөрсөн бямба гарагт ирсэн юм. Э.Баттиссон
нь тэднийг бусад олон арван тамирчны хамт хамаарал бүхий хүмүүстэй нь нүүлгэн
шилжүүлэх ажиллагаанд оролцжээ.
“Австрали улс хоёр тамирчинд виз олгосон. Гэхдээ энэ бүх үйл явдал маш богино хугацаанд болж өнгөрсөн тул
тэдэнд хамгийн сайн гэсэн шийдвэрээ гаргах орон зайг олгох хэрэгтэй” гэж Э.Баттисон
ярьсан байна.
Австралийн хөлбөмбөгийн
үндэсний шигшээ багийн ахлагч асан, дүрвэгсдийн өмгөөлөгч Крейг Фостер
Австралийн “Nine News” сувагт
ням гарагт мэдээлэхдээ, тэдний очих эцсийн цэг хараахан тодорхой болоогүй байгааг
дурдаад, “гайхалтай ажлыг” гүйцэтгэсэн Гадаад хэргийн сайд Мариз Пейн тэргүүтэй
бусад улстөрчдөд талархал илэрхийлжээ.
Австралийн Дотоод
хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт цахим шуудангаар дамжуулан, “Манай
улс хүмүүнлэгийн хөтөлбөрийнхөө хүрээнд 3000 мянган афган иргэн хүлээн авах
үүрэг амлалт өгсөн. Дотоод хэргийн яамны хувьд тодорхой хүмүүсийн талаар
мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд үндэсний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхдүүд болон манай
улсын иргэдтэй гэр бүлийн холбоотой хүмүүсийг эн тэргүүнд авч үзнэ” гэж
мэдэгджээ.
Афганистаны паралимпын
хоёр тамирчин нүүлгэн шилжүүлэгдсэнийхээ дараа Францын нийслэл Парис хотод
долоо орчим хоног байрлажээ. Х.Расули эрэгтэйчүүдийн 100 метрийн “T47” ангиллын уралдаанд оролцох ёстой байсан
боловч хоцорч ирсэн тул эрэгтэйчүүдийн уртын харайлтын “T47” ангилалд мягмар гарагт өрсөлдсөн байна.
Харин З.Худададигийн
хувьд эмэгтэйчүүдийн таеквондогийн 44-49 кг-ын жинд пүрэв гарагт хүчээ сорино. Ингэснээр
тэрбээр 2004 оноос хойш Паралимпын наадамд оролцсон Афганистаны анхны эмэгтэй
тамирчин болно гэж Олон улсын паралимпын хорооноос мэдээлжээ.
Токио /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэл хотноо болж буй "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын таеквондогийн тэмцээн Макүхаре Мэссэгийн В танхим /Makuhari Messe Hall B/-д болж байна.
Монголын таеквондогийн баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 49 кг-д ОУХМ Хүрэлбаатарын Энхтуяа Узбекстаны тамирчин З.Исаковатай, эрэгтэйчүүдийн 61 кг жинд ОУХМ Ганбатын Болор-Эрдэнэ, Италийн тамирчин Боссолотой хоёрын давааны тулаанаа тус тус хийхээр боллоо. Тулаан Токиогийн цагаар 12 цагаас эхэлнэ.
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" паралимпын XVI наадамд оролцож байгаа 160 улсын баг тамирчдаас 14 дэх өдрийн байдлаар 82 улс паралимпын медаль хүртээд байна.
Энэ удаагийн паралимпын
наадмаас БНХАУ-ын баг 68 алт, 43 мөнгө, 36 хүрэл, нийтдээ 147 медальтай тэргүүлж байна. Оросын паралимпын хороо /RPC/
буюу ОХУ-ын баг 32 алт,
20 мөнгө, 37 хүрэл, нийт 89 медальтай 2 дугаарт байгаа бол Их Британи улсын баг
30 алт, 24 мөнгө, 32
хүрэл, нийт 86 медаль хүртсэн
амжилтаар гуравт бичигдэж байна.
Харин АНУ-ын баг 25 алт, 27 мөнгө, 20 хүрэл, нийт 72 медальтай яваа бол Нидерланд
улсын баг 19 алт, 10 мөнгө, 10 хүрэл, нийт 39 медальтай, медалийн тоогоор 10 дугаарт, харин чанараар 5 дугаар байрт оржээ. Украин улсын баг 17 алт, 35 мөнгө, 23 хүрэл, нийт 75 медалтай 6 дугаарт бичигдэж байна.
Монгол Улсын баг
тамирчид өчигдөр пауэрлифтингийн спортоор Э.Содномпилжээ /107
кг/ алтан
медаль хүртсэн амжилтаар 53 дугаар байрт бичигдээд байгаа юм.
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын 13 дахь өдөр Монголын баг тамирчдаас таеквондогийн 2 тамирчин, буудлага болон байт харвааны тус бүр 1 тамирчин паралимпын дэвжээнд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Тухайлбал, таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Ганбатын Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-д Хүрэлбаатарын Энхтуяа нар Токиогийн цагаар 11.00 цагаас эхлээд дараалан гарч эхний тулаануудаа хийнэ. Таеквондогийн төрөлд оролцох манай хоёр тамирчин чансаагаараа жингээ тэргүүлж, хэсгээ толгойлж буй учир эхний тулаандаа гоц мөргөж, тус бүр 1 ялалт аваад байна.
Энэ өдөр Зандраагийн Ганбаатар 8 цаг 15 минутаас спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага, үдээс хойш 15.00 цагаас хурдан буудлагаа буудна.
Мөн байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд Дэмбэрэлийн Сэлэнгээ 12 цаг 15 минутаас эхний өрсөлдөгч болох, Польш улсын тамирчинтай онч мэргээ сорин өрсөлдөнө.
Өнөөдөр Токиогийн дэвжээнд гарч өрсөлдөх тамирчид, дасгалжуулагч нартаа амжилт хүсэн ерөөе.
ТОКИО. /Paralympic.org/. Японы нийслэл Токио хотноо наймдугаар
сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн "Токио-2020" Паралимпын
наадмын медалийн чансааг БНХАУ-ын баг тамирчид 63 алт, 39 мөнгө, 32 хүрэл
медальтайгаар тэргүүлж байна.
Харин Их Британи 29
алт, 23 мөнгө, 28 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байгаа бол ОХУ-ын
Паралимпын хорооны тамирчид 26 алт, 17 мөнгө, 36 хүрэл медалийг эх орондоо
авчирснаар гуравдугаарт жагсаж байна.
Эдгээрийн араас АНУ, Украин, Бразил, Нидерланд, Австрали, Итали, Азербайжаны баг тамирчид жагсаалтын эхний 10 байрт бичигдэж байна.
Харин наадмыг зохион байгуулагч Япон улс таван алт, зургаан мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар 15 дугаарт жагсаж байгаа бол нэг алтан медаль хүртээд буй манай улсын хувьд жагсаалтын 51 дүгээрт бичигдэж байна.
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" паралимпын XVI наадамд оролцож байгаа 160 улсын баг тамирчдаас13 ийн байдлаар 78 улс паралимпын медаль хүртээд байна.
Энэ удаагийн паралимпын наадмаас БНХАУ-ын баг 63 алт, 39 мөнгө, 32 хүрэл, нийтдээ 134 медальтай тэргүүлж байна. Их Британи улсын баг 29 алт, 23 мөнгө, 28 хүрэл, нийт 80 медаль хүртсэн амжилтаар хоёрт байгаа бол Оросын паралимпын хороо /RPC/ буюу ОХУ-ын баг 26 алт, 17 мөнгө, 34 хүрэл, нийт 77 медальтай гуравт бичигдэж байна.
Харин АНУ-ын
баг 24 алт, 25 мөнгө, 16 хүрэл, нийт 65 медальтай алтан медалийн тоогоор 4 дүгээрт яваа бол Украин
улсын баг 15 алт, 33
мөнгө, 19 хүрэл, нийт 67 медальтай, медалийн тоогоор 4 дүгээрт, харин чанараар 5 дугаар байрт орж байна.
Монгол Улсын баг тамирчид өчигдөр пауэрлифтингийн спортоор Э.Содномпилжээ /107 кг/ алтан медаль хүртсэн амжилтаар 51 дүгээр байрт бичигдээд байгаа юм.
Токио /МОНЦАМЭ/. Японы нийслэл дэх Олимпын цэнгэлдэх хүрээлэнд "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын хөнгөн атлетикийн тэмцээний тэргэнцэртэй уралдах 100 метр /T53/-т өрсөлдсөн Монголын тамирчин П.Энхманлай 15.97 секунд хурдлан улсынхаа дээд амжилтыг шинэчилж, тэмцээнээ дуусгав.
Энэ зайд Тайландын тамирчин 14.30 секунд хурдалж тэргүүлэв. П.Энхманлайтай уралдсан 8 тамирчнаас 7 нь барианд орсноос 2 нь цааш уралдахаар боллоо.
Токио /МОНЦАМЭ/. Японы нийслэл дэх Олимпын цэнгэлдэх хүрээлэнд "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын хөнгөн атлетикийн тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Монголын тамирчин П.Энхманлай тэргэнцэртэй уралдах 100 метр /T53/, Д.Саруултөгс зээрэнцэг шидэлт /F 41/-ийн төрөлд өрсөлдөнө.
Олон Улсын хэмжээний мастер /ОУХМ/ П.Энхманлай, Д.Саруултөгс нар тэртээ 57 жилийн өмнө буюу 1964 онд "Токио-1964" олимпын наадмыг зохион байгуулж байсан цэнгэлдэх хүрээлэнгийн буурин дээр шинээр баригдсан Японы Үндэсний /олимпын/ цэнгэлдэх хүрээлэнд хурд хүчээ сорих гэж байна.
Ташрамд дуулгахад, ОУХМ Д.Саруултөгсийн нурууны гэмтэл сэдэрч, багийн эмч, багш дасгалжуулагч нар уг асуудлаар зөвлөлдөн зээрэнцэг шидэлтийн төрлийг өнжихөөр шийдвэрлэж, харин 9 дүгээр сарын 04-ний өдөр болох бөөрөнцөг шидэлтийн төрөлд хүчээ сорихоор болсон байна.
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын хөнгөн атлетикийн тэргэнцэртэй уралдах T53 / 100 метрийн төрөлд оролцох Монголын тамирчин П.Энхманлай өнөөдөр бэлтгэлийн талбайд дасгал сургуулилтаа хийж байна.
П.Энхманлай маргааш буюу 9 дүгээр сарын 1-нд Олимпын цэнгэлдэх хүрээлэнд зээрэнцэг шидэлт /F 41/-ийн тамирчин Д.Саруултөгсийн хамт тэмцээндээ хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын буудлагын спортын 10 метрийн хийн гар бууны ST төрөлд өрсөлдсөн Олон улсын хэмжээний мастер Зандраагийн Ганбаатар 16 дугаар байр эзэлж эхний тэмцээнээ дуусгав.
Тэрбээр энэ төрөлд цэц мэргээ сорьсон 27 тамирчнаас 556 оноогоор 16 дугаар байр эзэллээ. БНХАУ-ын 3, Энэтхэгийн 2, Узбекистан, Оросын паралимпын хороо буюу ОХУ, Польшийн тус бүр нэг нийт 8 тамирчин шигшээд шалгарлаа.
ОУХМ З.Ганбаатар 9 дүгээр сарын 4-нд "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын буудлага спортын SH 1 төрлийн 2 дасгалд онч мэргээ сорин өрсөлдөнө.
ТОКИО. /Kyodo/.
Японы нийслэл Токио хот дахь
тамирчдын хотхонд автомат жолоодлоготой автобуснууд мягмар гаргаас дахин үйлчилж
эхэлнэ гэж “Toyota Motor” компани
мэдэгджээ.
Өнгөрсөн долоо
хоногт харааны бэрхшээлтэй паралимпын тамирчин автомат жолоодлого бүхий ийм тээврийн хэрэгсэлд мөргүүлснээс
хойш үйлчилгээг нь зогсоож, аюулгүй байдлыг нь сайжруулсан байна.
Тодруулбал, Японы
жүдоч Китазоно Арамицү орон нутгийн цагаар пүрэв гаргийн 14 цагийн орчимд явган
хүний гарцаар гарч явахдаа “Toyota”-гийн “e-Palette”
автомат жолоодлоготой, цахилгаан автобусанд мөргүүлсэн юм.
"Тамирчдын хотхон
дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах гарын авлага болон автобусны
зохицуулагчдын хоорондын уялдаа холбоо төдийлөн сайн байгаагүй" гэж даваа гарагт
“Toyota” компани мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор
автобусны автоматаас гар ажиллагааны горим руу шилжүүлэх хяналтын хурдыг
өөрчилж, тээврийн хэрэгслийн дуут дохиог чангалж, хотхоны гарцуудын орчимд
мөрдөх журмыг нэмэгдүүлсэн гэж Токиогийн Олимп, Паралимпын наадмын хамгийн том
ивээн тэтгэгч компаниас мэдэгдсэн байна.
“Toyota”-гийн мэдээлснээр, наадмын зохион
байгуулах хороо мягмар гаргийн 15 цагаас эхлэн автобусны үйлчилгээг сэргээхээр
шийдвэрлэжээ.
Харин жүдо бөхийн эрэгтэйчүүдийн
81 кг-ын жинд хүчээ сорих байсан, 30 настай тамирчин К.Арамицү бямба гарагт
болох тэмцээнээ алгасахаас өөр аргагүйд хүрчээ.
Токиогийн наадмыг
зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүтогийн даваа гарагт мэдээлснээр, К.Арамицүг
газарт унах үеэрээ толгойгоо гэмтээсэн гэж үзэж байгаа ч нарийвчилсан үзлэгээр
ямар нэгэн согог илрээгүй байна.
“Toyota” компанийн тэргүүн Акио Тоёда өнгөрсөн
долоо хоногт осол гарсан газарт биечлэн очих үеэрээ компанийн автомат жолоодлогын
программд “хэт итгэснээс” үүдэн ийм явдал гарч, олон нийтийг түгшээсэнд хүлцэл
өчжээ.
Мөн даваа гарагт
тэрбээр, “Миний бие тамирчныг түргэн эдгэрээсэй хэмээн залбирч байгаа. Үүнээс
гадна тээврийн хэрэгслийн үйлчилгээг зогсоосноос шалтгаалан тамирчдын хотхонд тав тухгүй нөхцөл үүссэнд харамсаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын буудлагын спортын 10 метрийн хийн гар бууны төрөлд Олон улсын хэмжээний мастер Зандраагийн Ганбаатарын тэмцээн эхэллээ.
ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 217 сая 900 мянга давж, эдгэрсэн хүний тоо 194 сая 768 мянгад хүрлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу
ТОКИО. /Kyodo/. Токиогийн Паралимпын эмэгтэйчүүдийн “C1-3” ангиллын дугуйн тэмцээнд Японы 50 настай тамирчин Кэйко Сүгиүра түрүүлснээр алтан медаль хүртсэн улсынхаа хамгийн настай тамирчин болжээ.
Ийнхүү тэрбээр 1996 оны Атлантагийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд 46 насандаа түрүүлсэн Такио Үшикүбогийн амжилтыг эвдсэн байна.
“C1-3” ангиллын тэмцээнд Шведийн тамирчин Анна
Бек мөнгөн медаль хүртсэн бол Австралийн тамирчин Пейж Греко хүрэл медалийн
болзол хангажээ.
К.Сүгиүра 45
настайдаа дугуйн тэмцээний үеэр осолдсоны улмаас биеийнх нь баруун тал саажиж,
ой санамж нь муудсан байна.
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" паралимпын XVI наадамд оролцож байгаа 160 улсын баг тамирчдаас өнөөдөр өглөөний 7.00 цагийн байдлаар 78 улс паралимпын медаль хүртээд байна.
Энэ удаагийн паралимпын
наадмаас БНХАУ-ын баг 54 алт,
35 мөнгө, 30 хүрэл, нийтдээ 119 медальтай тэргүүлж байна. Их Британи улсын баг
26 алт, 20 мөнгө, 22 хүрэл, нийт 68 медаль хүртсэн амжилтаар хоёрт байгаа бол
Оросын паралимпын хороо /RPC/ буюу ОХУ-ын баг 19 алт, 11 мөнгө, 31 хүрэл, нийт
61 медальтай гуравт бичигдэж байна.
Харин тэдний араас Украин
улсын баг 12 алт, 27
мөнгө, 15 хүрэл, нийт 54
медальтай яваа бол АНУ-ын баг 18 алт, 19 мөнгө, 12 хүрэл, нийт 49 медальтай бол 5 дугаар байрт орж байна.
Монгол Улсын баг
тамирчид өчигдөр пауэрлифтингийн спортоор Э.Содномпилжээ /107
кг/ алтан
медаль хүртсэн амжилтаар 60 дугаар байрт бичигдээд байгаа юм.
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын 11 дэх өдөр /2021.08.31/ Монголын баг тамирчдын тэмцээн буудлагын спортын төрлөөр үргэлжилнэ.
Өнөөдөр Олон Улсын хэмжээний мастер Зандраагийн Ганбаатар 10 метрийн хийн гар бууны дасгалд өрсөлдөнө.Тус тэмцээн Токиогийн цагаар 12.00 цагт эхэлнэ.
Маргааш хөнгөн атлетикийн төрөлд Р.Энхманлай /100 м гүйлт/, Д.Саруултөгс /зээрэнцэг
шидэлт/ нар хурд хүч, ур чадвараа сорино.
ТОКИО. /The
Independent/. Монгол Улсын
хүндийн өргөлтийн тамирчин Э.Содномпилжээ Паралимпын наадмын дээд амжилтыг шинэчлэн
тогтоож, Токиогийн Паралимпын алтан медалийн эзэн боллоо.
Ингэснээр Монгол
Улс Паралимпын наадмаас хоёр дахь алтан медалиа хүртэж байна. Э.Содномпилжээ Паралимпын
дээд амжилтыг хоёр удаа шинэчилснээр ийнхүү тэргүүн байр эзэлжээ.
Түүний өрсөлдсөн
эрэгтэйчүүдийн -107 кг жингийн төрөлд Малайзын тамирчин Жон Йи Хи мөнгөн медалийн
болзол хангасан бол Ираны тамирчин Саман Рази хүрэл медалийн эзэн болсон байна.
“Миний эх орон, Монголын баг тамирчдын маань хувьд ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо. Миний бие Монголын паралимпын бусад тамирчдадaa дараа дараагийн наадамд өрсөлдөх итгэл найдварыг өгсөн хэмээн найдаж байна” гэж Э.Содномпилжээ ялалт байгуулсныхаа дараа ярьжээ.
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг жинд хүч сорин өрсөлдсөн Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг амжилттай өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын аварга болов.
Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг, гавьяат тамирчин Э.Содномпилжээ паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн, Монголын пауэрлифтингийн анхны тамирчин бөгөөд харин энэ удаа Токиогийн паралимпын аварга боллоо.
Тэрбээр 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөж Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.