Москва хот дахь монголчуудын дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Москва хотын баруун урд дүүрэгт байрлах ЗХУ-ын
Дотоод хэргийн комисариатын нууц обьект байсан “Коммунарка” хэмээх газар хилс хэргээр буудуулан
хороогдсон монголчуудын дурсгалыг хүндэтгэн босгосон цогцолбор хөшөөнд ЭСЯ-ны
Элчин зөвлөх Д.Галсандондог, ЭСЯ-ны ажилтнууд, Монгол Улсын аж ахуйн нэгж,
байгууллагуудын Москва хот дахь төлөөлөгчдийн газрын ажилтнууд, оюутан сурагчид,
монгол иргэд цэцэг өргөж, гүн хүндэтгэл илэрхийлэв.
1691 өдөр