МҮОХ-ны элч, төлөөлөгчдийг томилох тогтоолыг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал пүрэв гарагт болж, таван тогтоол баталжээ.
Тухайлбал: 1. МҮОХ-ны
дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлаж, дүрмийн төсөл боловсруулах
Ажлын хэсэг байгуулах ба түүний ажиллах журмыг батлах тухай
2. 2020-2021 онд зохион
байгуулах олон улсын спортын наадмуудад оролцох Монгол Улсын баг, тамирчдын
ахлагч нарыг томилох тухай
3. МҮОХ-ны элч,
төлөөлөгчдийг томилох тухай хэлэлцэж баталлаа.
Мөн энэ хурлаар Олимпын зөвлөл болон Олимпын танхимын үйл ажиллагааны тухай болон МҮОХ-ны гишүүн холбоодын үйл ажиллагааны тухай мэдээллийг нийт гишүүдэд өгч, олимпын зөвлөл, танхимын үйл ажиллагааны үлгэрчилсэн загвар, заавар, дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолыг баталлаа.
Түүнчлэн "Бөртэ чоно
-2020" ёслолын арга хэмжээг зохион байгуулах, МҮОХ-ны дээд шагнал
"Алтан Од" одонгоор шагнах тухай тогтоолыг баталлаа.
"Спорт-Олимпизмын шинэ эрин" төсөл хөтөлбөрийн танилцуулгыг МҮОХ-ны
Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр танилцуулсан байна.