Хил зөрчигчдийг үйлдэл дээр нь баривчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. 2017 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Хилийн 0277 дугаар ангид цэргийн алба хааж байгаа Өндөрхангай сумын харьяат түрүүч Г.Дэлгэрдалай, Тэс сумын харьяат ахлах байлдагч Л.Баяржаргал, Улаангом сумын харьяат байлдагч О.Баярсайхан нар цэргийн үүргээ нэр төртэй биелүүлсэн байна. Өнгөрсөн сарын 24-ний шөнө Монгол Улсын дархан хилийг зөрчин Тува улсын хоёр иргэн орж ирснийг тэд үйлдэл дээр нь илрүүлж онцгой гавьяа байгуулжээ.
Иймээс эдгээр гурван хугацаат цэргийн албан хаагчийг Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 6/1058 дугаар тушаалаар Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр шагнасан байна. Тэрчлэн, Хилийн 0277 дугаар ангийн захирагчийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 165 дугаар тушаалаар түрүүч Г.Дэлгэрдалайг ахлах түрүүч, ахлах байлдагч Л.Баяржаргал, байлдагч О.Баярсайхан нарыг түрүүч цолоор тус тус шагнаж урамшуулсан байна.

Б.Батхүү