Цэргийн үүрэгтнүүдийг шинэчилсэн бүртгэлд хамруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 12 сарын 02-ны захирамжаар байгуулсан ажлын хэсэг цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг 12 сарын 09-ны өдөр эхлүүлэв.
12 сарын 22 хүртэл сумын зургаан багт оршин суудаг цэргийн үүрэгтнүүд буюу бэлтгэл офицер,ахлагч,хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч, мөн алба хаагаагүй 18-25 насны эрчүүдийн тоо бүртгэлийг шинэчилэх ажлыг Засаг даргын тамгын газрын дарга Ж.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан зохион байгуулна.
13 хоногийн хугацаатай бүртгэлийн дүнг ирэх оны 1 сарын 12-нд Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабад тайлагнах ба иргэд идэвхтэй оролцохыг сануулав.
Ш.Шүрэнцэцэг