Дотрын тасаг, цахим бүртгэлийн үйлчилгээнд иргэд нэлээд шүүмжлэлтэй хандлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:23:38

Булган аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж", “Аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний соёл” сэдвээр иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын Булган аймаг дахь мэргэжилтэн Д. Мөнхсайхан болон Булган аймгийн ЭМГазар, НДХэлтэс, Нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтнууд оролцож иргэдийн асуултанд хариулт өгч санал хүсэлтийг хүлээн авч ярилцлага хийлээ. Иргэдээс тавьсан санал хүсэлтүүдийг шийдвэрлэх талаар харилцан санал бодлоо солилцлоо.

Иргэд цахим бүртгэл үйлчилгээний талаар нилээд шүүмжлэлтэй хандаж байлаа.  Мөн нэгдсэн эмнэлэгийн дотрын тасгийн ажил үйлчилгээ доголдолтой байдгийг иргэд шүүмжилж байлаа. Хэлэлцүүлэгт 45 иргэн оролцов. Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, зүрх судасны их эмч Б.Цолмон санал шүүмлэлийг хүлээн авч цаашид анхаарч ажиллахаа амаллаа.

П.Батням

Холбоотой мэдээ