СЕХ парламентад суудалгүй намуудад хар машиныг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРСонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр үдээс хойш парламентад суудалгүй намуудад санал тоолох машинаа танилцуулж, туршилт хийж үзүүлэхээр болжээ.
Тус хорооны удирдлага, албан хаагчид өнөөдөр үдээс өмнө УИХ-д суудалтай намуудад санал тоолох машиныг ашиглан санал авах, тоолох дүн гаргах үйл явцыг танилцуулсан. АН-ын бүлэг энэ үеэр сэтгүүлчдэд туршилтын журмаар санал авч, тоолоход ямар үр дүн гарч байгааг үзүүлсэн юм.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг 2012 оны сонгуулийн өмнө баталж, автоматжуулсан системээр сонгуулиа явуулахаар хуульчилсан. Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн гэсэн гурван удаагийн сонгуульд хар машиныг ашигласан ч МАН-аас уг хуулийг өөрчилж, машинаас гадна гар тооллогыг давхар явуулахыг шаардаж байгаа юм.
Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хар машинаа танилцуулахаар тогтжээ.
Б.Туул