Ромын пап Парисын хэлэлцээрийг мөрдөхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-14 15:42:44

РОМ. /prensa latina/. Парис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр баталсан хэлэлцээрийг бүх улс дагаж мөрдөхийг Ромын пап Фрэнсис уриалаад, хүн амын хамгийн эмзэг давхаргынханд анхаарал хандуулахыг хүслээ.

Гэгээн Петрийн талбайд цугласан хэдэн мянган хүнд хандан тэрбээр үг хэлэхдээ, уг хэлэлцээрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, олон хүний хэлсний адил түүхэн үйл явдал болж буйг онцолжээ.

Хүн амын хамгийн эмзэг давхаргынханд онцгой анхаарал тавих болон “хүн бүрийн шийдэмгий оролцоог” уг баримт бичиг шаардаж байна гэж Ромын пап мэдэгдэв. Мөн тэрбээр, эв санааны нэгдлийн зарчим улам бүр бэхжиж байгаа учраас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэг илүү амжилтад хүрэхийг ерөөжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ