Айлын хаяанд амьдарч байсан өрхөд өргөө цагаан гэр олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 19:26:10

Дорнод аймгийн удирдлага нэгэн өрхийг таван ханатай өргөө цагаан гэртэй болголоо.

Баатарын гэх энэ айл гурван хүүхэдтэй, эхнэр, нөхөр хоёул группэд, ажил эрхэлдэггүй учир өөрийн гэх орон гэргүй айлын хаяа бараадан амьдарч иржээ.

Дорнод аймгийн Засаг даргын нэр дээр иргэдээс ирсэн өргөдлийн багагүй хувийг орон гэр хүссэн өргөдөл эзэлдэг бөгөөд иргэдийн энэ хүсэлтийг холбогдох хэлтэс, агентлагуудаар дамжуулан хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс 30 гаруй иргэний хүсэлтийг биелүүлж гэр оронтой болгожээ.

Тус аймгийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэн харьцангуй бага ч амжиргааны  түвшин доогуур хөлсний байранд амьдардаг иргэн олон байдаг байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ