Арванхоёрдугаар сарын 16-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-16 08:23:15

09.25 цагт "Нутгийн удирдлага сорилт ба шийдэл" Үндэсний чуулган “Блю скай” зочид буудалд болно.

09.30 цагт Шүүхийн тамгын газруудын 2015 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

10.00 цагт “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн байранд “Хамтдаа зорчъё” сургалт болно.

10.00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2013-2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Хотын Ерөнхий менежер "Нийслэлийн иргэний танхим"-д танилцуулна.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Бэлгийн замын 11 төрлийн өвчнийг нэг л шинжилгээгээр генийн төвшинд бүгдийг зэрэг оношилодог болсон талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Дорнод аймгийн ИТХ-ын дарга тамгаа авч зугтаасан талаар тус аймгийн төлөөллүүд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хөдөлмөрийн Үндсэний Намын төв байран дээр Монгол улсын бизнессийн салбарын шилдэг залуучууд намд элсэх үйл ажиллагаа болно.

12.00 цагт “The Corporate” зочид буудалд "ОХИДТОЙ ХАМТ ОХИДЫН ТӨЛӨӨ - 12 ЖИЛ" арга хэмжээг зохион байгуулна. 

13.00 цагт “Happynes center”-т Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Энэрлийн түүчээ ТББ, Анд Аутизмын холбоо, Тусгай Олимпийн хороо ТББ-уудтай хамтран “Бид гэр бүлдээ хайртай” сэдэвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлд зориулсан өдөрлөг зохион байгуулна.

Холбоотой мэдээ