Москва хотын автомашины зогсоолуудыг нэмэхийг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-12-16 15:44:11

Өчигдөр Москва хотын төвийн Пушкины талбайд хотын даргын автомашины /төлбөртэй / зогсоолын бүсүүдийг өргөтгөх  тухай төлөвлөгөөг эсэргүүцэгчдийн зөвшөөрөлгүй жагсаал боллоо.

Арга хэмжээний хүрээнд  “Справедливая Россия” /”Шудрага Орос”/ намын депутатууд   сонгуулийн өмнөх сурталчилгаагаа  явуулж байжээ. Улс-төр, нийгмийн болоод хямралын өнгө аястай жагсаалд оролцогчид  Москва хотын дэд дарга , Хотын  Тээврийн газрын тэргүүн Максим Ликсутовыг огцрохыг шаардсан байна.  Цагдаагийнхан 6 жагсагчийг саатуулсан тухай Бизнес.фм радио өнөө өглөө  уламжиллаа.

“Москва хотод  газар  доорхи  олон түвшинтэй автомашины паркууд барих гээгүй байна”  хэмээн Москва хотын дэд дарга , Хот  байгуулалтын бодлого, төлөвлөлтийн газрын тэргүүн Марат Хуснуллин  "М.24" суваг телевизэд  өгсөн ярилцлагадаа онцолжээ.  “Ер нь бол ийм  санаа бий, гэхдээ  үүнийг бид хойш тавиад байгаа, яагаад гэвэл  ийм төрлийн  паркингууд нь өндөр өртөгтэй тусч байгаа. Иймд хотын талбайнуудын  дор паркингууд барих ажлыг түр хойшлуулсан” гэжээ.

Түүнээс гадна хотын дэд дарга уламжлахдаа,  одоо хотын эрх баригчид автомашины зогсоолуудын орон зайг зохион байгуулах  хувилбруудыг судлан үзэж байна гэжээ.  “Өнөөдөр зарим  газар автомашины зогсоол хүртээмж муутай байгаа, иймд шинэ зогсоол нэмэгдүүлэх  шаардлагатай байна. Гэтэл бас эрэлт хэрэгцээ багатай, сул газар ч бас байна. Тэдгээрийг багасгах хэрэгтэй болж байна.  Энэ бүгд дээр бид ажиллах болно” гэж ноён Хуснуллин мэдэгджээ.

Сонирхуулахад, Орос улсын Автын хянан шалгах газрын гаргасан тоо баримтаар  Москва хотод 2015 онд ойролцоогоор 5,5 сая автомашин бүртгэгджээ. Москвагийн автомашин нэг жилд 350-400 мянгаар нэмэгддэг байна.Оросын нийслэл хотод нэгэн зэрэг 700 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог. Гэсэн ч Москва хот дэлхийн хамгийн их ачаалалтай замтай арван хотод ордоггүй юм.

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ