Ой тогтоолтын ДАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-12-16 17:19:31

БНХАУ-ын Чэнгдү хотноо Ой тогтоолтын 24 дэх удаагийн ДАШТ өнөөдөр эхэллээ.

Тэмцээнд 35 орны 300 гаруй оюуны спортын тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр насанд хүрэгч, залуучууд, бага насны ангилалд өрсөлдөх юм.

Манай улсаас Монголын Оюун ухааны академийн 20 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож байна.

Монголын оюун ухааны академийн тамирчид өнөөг хүртэл оюуны спортын олон улсын 33 тэмцээнд оролцон 458 медаль хүртсэнээс гадна, дэлхийн олон дээд амжилтыг эзэмшдэг байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ