ОХУ цэргийн сургуулилт хийж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Төв цэргийн тойргийн байлдааны бэлэн байдлын гэнэтийн сургуулилтад десантын хүчний 10 мянган цэрэг оролцоно гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Сургуулилтын үеэр цэргүүдийг тээвэрлэхийн тулд 40 гаруй нислэг үйлдэнэ гэж яам мэдэгдэлдээ дурджээ.
ОХУ-ын Төв цэргийн тойргийн 100 мянга орчим цэргийн албан хаагч, 7000 гаруй цэргийн техник, 170 нисэх онгоц уг сургуулилтад оролцох ажээ.
Байлдааны бэлэн байдлын гэнэтийн сургуулилт хийх тушаалыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын сарын 7-нд өгсөн байна. Сургуулилт энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.
Д.Нямтулга
Сэтгэгдлүүд