Орон нутагт түнх, өвдөгний үе сольж байна

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 15:43:48

Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд БНСУ-ын хиймэл үений үйлдвэрийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагч Уваши компанийн эмч, техникчтэй хамтран тус аймагт анх удаа түнх болон өвдөгний үе сольж эхэлжээ.

Одоогоор 10 шахам хүнд энэ үйлчилгээг үзүүлснээр зовиураас нь салгасан байна. Мөн хүүхдийн хараа хамгаалах, сайжруулах, хос харааг хөгжүүлэх, мохос хараа үүсэхээс сэргийлэх, гоо сайхны зорилгоор бүсийн хэмжээнд 11 хүнд хялар засах хагалгааг амжилттай хийсний 10 нь хүүхэд байна.

Дорнодын эмнэлгийн Мэс заслын багийнхан бие даан нарийн гэдэс тайрч залгах, ходоод тайрах, өрцний болон цавины ивэрхий нөхөх хагалгааг 5 хүнд амжилттай хийсэн нь дэвшилтэт технологиуд эмчилгээ үйлчилгээнд нэвтэрч байгаагийн тод жишээ юм.  

Б.Туяа

 

Холбоотой мэдээ