Цайрын үнэ буурсны улмаас экспорт зогсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 15:56:42

Сүхбаатар аймгийн Цайрт минераль ХХК-ийн цайрын борлуулалт зогсонги байдалтай байна. 2015 оны эхний 2 улиралд борлуулалт хэвийн явж байсан бол 3-р улирлын дунд үеэс дэлхийн зах дээл дээр цайрын үнэ буурсантай холбоотойгоор борлуулалт доголдож эхэлсэн байна.

Харин 10 дугаар сараас борлуулалт нь бүр зогсжээ. Хэдий борлуулалт зогсоод байгаа ч үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Одоогоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нөөцөлж байгаа юм. Мөн ажилчдын цалин хөлс, урамшуулал тэтгэлэг урьдын адил олгогдож байгаа, ямар ч байсан он дуустал хуучин  хэвээрээ байх юм байна. Эдийн засгийн хямрал энэ хэвээр үргэлжилсээр байвал үйл ажиллагааны болоод компаний төлөвлөгөөнд өөрчлөлт орж болзошгүй гэнэ.

2008 онд мөн зах зээлийн хямрал болж, цайрын үнэ буурч байсан. Тухайн үед хямрал бүтэн нэг жил, үргэлжлээд буцаад хэвийн үнэдээ орж байсан удаатай. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад тэр үетэй дүйцэхүйц байх болов уу гэж харж байгаа үндсэндээ биднээс хамаараад байх зүйл байхгүй гэж тус компаний тэргүүн дэд захирал Ц.Батхүү хэллээ.

Одоогоор дэлхийн зах дээл дээр цайрын үнэ кг тутам нь 1100 ам.доллар байна. Өмнө нь 1800 ам.доллар байжээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ