Европын Парламентын байрыг хоргодох байр болгох хэрэгтэй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСТРАСБУРГ. /ВВС/. Францын Страсбург хот дахь Европын Парламентын асар том байрыг цагаачид хоргодох байр болгон ашиглах хэрэгтэй гэж Европын ногоон намын удирдагч хэллээ.
Филипп Ламбертсын мэдэгдсэнээр, Европын Парламентын гишүүд Францын тус хотоос Бельгийн нийслэл Брюссель хот дахь бусад байрнууд руугаа нүүх боломжтой ажээ.
160 мянган цагаачийг тараан суурьшуулах шинэ саналуудыг Европын Комиссын тэргүүн Жан-Клод Юнкер дэвшүүлсэнтэй холбогдуулан Ламбертс ийм санал гаргасан байна.
Хэдэн зуун мянган цагаач болон дүрвэгч Европт очсоны улмаас Европын Холбооны гишүүн 28 улсад шинэ хямрал нүүрлээд байгаа юм.
Ламбертс Европын Парламентын Страсбург хот дахь байранд үг хэлэхдээ, “Өнөөдөр цугласан парламентын энэ байрыг бид жилийн ердөө 50 өдөр л ашигладаг” гэжээ.
Түүний хэлснээр, бүрэн халаалттай, тус тусдаа шүршүүрийн бүхээгтэй 750 өрөөтэй тус байр жилийн 360 хоногт хоосон байдаг бөгөөд тус байрыг ашигладаггүй байна.
Страсбургийн парламентын байр 1999 онд ашиглалтад оржээ.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд