Шилдэг туялзуур сэлэмчид маргааш ур чадвараа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-18 09:11:43

Монголын туялзуур сэлэмчдийн энэ оны хамгийн сүүлийн тулаан болох бөгөөд тэмцээнд МТСХ-ноос гаргасан чансааны шилдгүүд нь ур чадвараа сорих юм.

Энэ сарын 19-нд буюу маргааш болох “Улаанбаатар” Гран при тэмцээнд эрэгтэй шилдэг 16, эмэгтэй найман тамирчин оролцоно. “Улаанбаатар” чуулгын байранд зохион байгуулах тус тэмцээнд эрэгтэйчүүдээс Б.Батхүү, Э.Дөлгөөн, Ц.Жигжидсүрэн, Э.Энхтулга, Б.Хатанзориг, Э.Нямлхагва, Б.Амарболд, Б.Батхүлэг, Э.Төгсбаяр, Б.Цэнгэл, Б.Ээлт, Б.Буяндэлгэр, Э.Баярбат, М.Мөнхтулга, У.Маргад-Эрдэнэ нар өрсөлдөнө.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлмаа, Б.Цолмон, М.Жаргалмаа, Б.Амарзаяа, О.Анударь, А.Халиунаа, Ө.Хишигдэлгэр, П.Урангоо нар тулалдах юм. Харин энэ тамирчдаас тодорхой шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй бол дараагийн тамирчныг сонгож Гран при тэмцээнд өрсөлдүүлэх юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ