Туялзуур сэлэмчдийн чансааг Б.Батхүү тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-21 14:04:07

Монголын туялзуур сэлэмний холбоо /МТСХ/-ны Үндэсний "БРБ" чансаа  шинэчлэгдэж уг чансааг "Хангарьд" клубын тамирчин, спортын мастер Б.Батхүү тэргүүлсэн хэвээр байна.

Харин өнгөрсөн долоо хоногт Гран при тэмцээнд мөнгөн медаль хүртсэн Э.Нямлхагва (УБ Фенсинг) 4 дүгээр байранд дэвшжээ. Томоохон тэмцээнд анхны медалиа хүртсэн "Уурхайчин" клубын М.Мөнхтулга чансааны 12 дугаар байранд бичигдэж эхэллээ хэмээн МТСХ-ноос мэдээлэв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ