Улаанбаатарт 13-15 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2015-09-11 10:42:22

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 13-15 хэм дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 33 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд