ОХУ хоригоо цуцалбал Украин цуцлахад бэлэн байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-30 11:21:46

КИЕВ. /TASS/. Киевт авсан хүнсний хориг арга хэмжээг цуцалж, чөлөөт худалдааны бүсийн гэрээг бидэнтэй хамт хэрэгжүүлэх шийдвэр Москва гаргавал Украин ОХУ-д авсан хориг арга хэмжээгээ цуцлахад бэлэн байна гэж Украины Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдэв.

Хэрвээ ОХУ Украинд авсан худалдааны хоригийг цуцалж, чөлөөт худалдааны бүсийг Украинтай хамт хэрэгжүүлбэл, бид ОХУ-д авсан хориг арга хэмжээг цуцлахад бэлэн байна гэж тэрбээр мэдэгджээ.

Чөлөөт худалдааны бүсээс Украиныг хасах болон хүнсэнд хориг тавих ОХУ-ын шийдвэрт хариу арга хэмжээ авах зорилгоор Украины парламент өнгөрсөн долоо хоногт ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авах хуулийг баталсан байна. Украины Ерөнхийлөгч уг хуульд хараахан гарын үсэг зураагүй байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ