Туркээс Сирид зэвсэг нийлүүлж буй асуудлыг НҮБ хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /TASS/. Туркээс Сирид зэвсэг нийлүүлж асуудлыг ОХУ-ын хүсэлтийн дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэлэлцэхээр болсон гэж НҮБ-д суугаа Уругвайн байнгын төлөөлөгч Эльбио Росселли мэдэгдэв. Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг даргалж байгаа тэрбээр, хуралдаан хаалттай болно гэж мэдэгджээ.
Турк-Сирийн хил дамнасан зэвсэг нийлүүлж буй асуудлыг ОХУ-ын хүсэлтийн дагуу мягмар гарагт хэлэлцэнэ гэж тэрбээр мэдэгдэв.
Мөн тэрбээр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман тайлан тавина гэж мэдэгдсэн байна.
Тусламжийн ачааг шалгах ёстой НҮБ-ын шалган нэвтрүүлэх цэгээр дамжуулан Сирид зэвсэг нийлүүлж, террористуудыг нэвтрүүлж байгаад ОХУ ихээхэн түгшиж байна гэж ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Владимир Сафронков өнгөрсөн сард мэдэгдэж байсан билээ.
Сири рүү орж байгаа бүх ачаа тээш, тэр дундаа, тусламжийн ачааг шалгах механизм бий болгохыг ОХУ НҮБ-д санал болгосон тухай Сафронков мэдэгдсэн байна.
Гэвч НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2258 тоот тогтоолыг бэлтгэж байгаатай холбогдуулан ОХУ-ын саналыг үл тоомсорложээ. Уг тогтоол нь 2017 оны нэгдүгээр сарын 10 хүртэл Сиритэй хил залгаа орнуудаас тус улс руу орох тусламжийн ачааг шууд нэвтрүүлэх эрхийг олгожээ.
Д.Нямтулга