“Алтан бөмбөрцөг” гардуулах ёслолыг 18.5 сая хүн зурагтаар үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
jargal@montsame.mn
2016-01-12 12:03:29

НЬЮ-ЙОРК. /TASS/.  Даваа гарагт шилжих шөнө АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Beverly Hilton Hotel” зочид буудалд болсон кино, телевизийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг 18.5 сая хүн зурагтаар үзсэн нь өнгөрсөн оныхоос 800 мянга орчмоор бага тоо болохыг тус улсын судалгааны “Nielsen” компанийн нийтэлсэн мэдээлэл харуулжээ.

“Nielsen” компанийн тооцоолсноор, телевизийн NBC сувгаар шууд дамжуулсан уг ёслолтой холбоотой мэдээллийг 518 мянга орчим хүн “Twitter” нийгмийн сүлжээнд тавьсныг 298.8 сая хэрэглэгч уншсан байна.

2015 онд “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг 19.3 сая хүн зурагтаар үзэж байсан бол 2014 онд 20.9 сая хүн үзсэн нь сүүлийн 10 жил дэх хамгийн өндөр үзүүлэлт аж. Хүмүүсийн дийлэнх нь даваа гарагт шилжих шөнө болсон Америк хөл бөмбөгийн тэмцээнийг үзэхийг илүүд үзсэн нь энэ жил дээрх ёслолыг телевизээр үзэгчдийн тоо буурах болсны нэг шалтгаан болжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ