“Дэлхийн шашны өдөр”-ийг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-01-14 10:06:00

Монголын Бахайчуудын үндэсний оюун санааны чуулгаас маргааш “Хүүхдийн оюун санааны боловсролд шашнууд юу хийж чадах вэ” сэдвийн дор “Дэлхийн шашны өдөр”-ийг Чингис зочид буудлын хурлын танхимд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Энэхүү өдрийг тэмдэглэх нь шашин шүтлэгийн хоорондын ойлголцол болон эв эеийг тогтоохын төлөө бүхий л шашны нийтлэг шинж чанарыг тэмдэглэн, хамтын хүчээр хүн төрөлхтний сайн сайхны төлөө сэтгэл санаа, хүч оюунаа зориулах зорилготой.

Энэхүү үйл ажиллагаанд хинду, иудей, христ, ислам, бахай шүтлэг, буддын шашны төлөөлөгчид мөргөл уншин, илтгэл тавих юм байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ