Хакүхо М.Даваажаргал Китаноүмигийн 951 даваатай тэнцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-01-18 09:12:49

Японы мэргэжлийн сумо бөхийн 2016 оны анхны тэмцээн болох Хацү башёгийн долоо дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо А.Ичинноровыг давснаар сүмогийн түүхэнд 951 даваа авсан бөхөөр тодорлоо.

Японы нийслэл Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж байгаа энэ башёд Их аварга Хакүхо, озэки Котошёогикү нар нэг ч унаагүй тэргүүлж байна. Харин 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, сэкивакэ Ёшиказэг, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, комүсүби Точиношинг тус тус давлаа. Мөн озэки Котошёогикү, Аойямаг давсан бол озэки Гоэйдо Шёохозанд унажээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ өдөр сүмогийн холбооны ерөнхийлөгч асан Китаноүмигийн 951 даваатай тэнцсэн бас нэгэн дээд амжилт боллоо.

Манай сумочдын амжилтыг сонирхуулбал, Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-0, Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 6-1, Ёкозүна Какарюү М.Ананд 5-2, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 (гэмтсэн), маэгашира 3-аас босч барилдаж байгаа Ичиножёо А.Ичинноров 1-6, маэгашира 4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 3-4, маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-5, маэгашира 13 Таканоива А.Баасандорж 5-2 гэсэн даваа унаатай байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ