Махны үнэ буурсан хэвээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 14:54:45

Энэ оны нэгдүгээр сарын 13-ны байдлаар  Дорноговь аймагт нэг кг хонины мах 4000 төгрөг, үхрийн цул мах 6000 төгрөг, ямааны ястай мах 3500 төгрөгийн ханштай  байна.

Үүнийг 2015 оны мөн үетэй харьцуулбал үхрийн мах 2850 төгрөгөөр, хонины мах 1750 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа  юм. Харин Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс 14 сумын 70 орчим худалдааны төвд хийсэн ажиглалтаар үхрийн цул мах  Алтанширээ суманд хамгийн бага буюу 3000 төгрөг, ямааны ястай мах 2000 төгрөг, хонины мах 2500 төгрөгөөр худалдаалж байна. Мөн Айраг суманд хамгийн их буюу хонины мах 6800, ямааны ястай мах 6500 төгрөгийн ханштай байгаа аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ