Аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн БТСХ-ын энэ оны анхны спортын арга хэмжээний салхийг хагалсан аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Даланзадгад хотын бүх сургуулийн тамирчдаас гадна Гурван тэс, Цогтцэций, Ханбогд зэрэг сумдын баг тамирчид оролцон өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээтэй боллоо.
Тэмцээнд 36 багийн 300 гаруй тамирчин оролцсон бөгөөд эрэгтэй төрөлд тэргүүн байрыг “Эрдмийн гэгээ” сургуулийн баг тамирчид эзэлсэн бол 2-р байранд Булган сумын баг тамирчид, 3-р байранд Даланзадгад сумын Лаборатори 1-р сургуулийн баг тамирчид орсон юм.
Харин эмэгтэй төрөлд Ханбогд сумын баг тамирчид тэргүүлж, удаах байранд Даланзадгад сумын “Эрдмийн гэгээ” сургуулийн баг тамирчид, 3-р байранд Даланзадгад сумын 4-р сургуулийн тамирчид тус тус шалгарлаа. Улмаар энэ сарын сүүлчээр эндээс тодорсон шилдгүүд уламжлал болгон зохион байгуулагддаг хамгийн том сагсны тэмцээн буюу оюутан сурагчдын “Үе тэнгийхэн” тэмцээнд оролцох эрхтэй болж байна.
Өмнөговь аймаг С.Сумьяа