Гар дээрээс худалдаа эрхлэгчид ажлын байртай болов

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 21:45:29

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв талбай дээр гар дээрээс худалдаа эрхэлдэг иргэд орчин үеийн чанар стандарт шаардлагыг хангасан ажлын байр буюу мухлагтай боллоо.

Худалдаа эрхлэгчдийг мухлагтай болгох санаачилгыг тус сумын Засаг дарга М.Баянмөнх гаргасан бөгөөд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран “14 ажлын байр, 7 киоск” төслийг хэрэгжүүлсэн нь ийнхүү эзнээ олсон ажил болжээ.

Тус мухлагийг долоон бүлгийн 14 хувиараа хөдөлмөр эрхлэгч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  хөтөлбөрийн дагуу төсөл сонгон шалгаруулалтад оролцсоноор  хүлээн  авсан байна. Дашрамд дурдахад 2013 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын төмөр замын вокзал дээр гар дээрээс наймаа эрхэлдэг иргэд мөн ийм мухлагаар хангагдаж байжээ.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ