Дөрвөн байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-19 01:36:35

УИХ-ын Төрийн байгуулалт, Төсөв, Хууль зүйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод өнөөдөр хуралдаан зарлажээ.

Үдээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ, Аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тов, тойрог, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох болон техник хэрэгсэл хэрэглэх тухай асуудлыг хэлэлцэх бол Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд болон Хүүхдийн мөнгөний олголтын талаар хэлэлцэх юм.

Харин үдээс хойш Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товложээ. Тэгвэл Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ