Зэвсэгт хүчнийхэн өвлийн спортоор өрсөлдлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-19 16:44:02

Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын баг тамирчид 2016 оны өвлийн спортын наадам 6 өдөр үргэлжилж шилдэг баг, тамирчдаа шалгарууллаа.

Тэмцээний нэгдсэн дүнгээр өвлийн спортын 3 төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 330 дугаар анги, хоёрдугаар байрт ЗХ-ний 150 дугаар анги, гуравт ЗХ-ний 311 дүгээр ангийн баг тамирчид тодорлоо. Харин Цэрэгжилтийн өвлийн спортын 2 төрөлд ЗХ-ний 150 дугаар ангийн баг тамирчид тэргүүлсэн бол хоёрт ЗХ-ний 350 дугаар анги, гуравт ЗХ-ний 016 дугаар ангийн баг тамирчид шалгарлаа. Тэмцээний хаалтын өдөр ЗХЖШ-ын удирдах ажилтан, алба хаагчид "Эрүүл агаар-эм" өдөрлөг зохион байгуулсан юм.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ