Даланжаргалан суманд 600 боодол өвс олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬНэгдүгээр сарын 20-нд Дорноговь аймгийн Засаг даргаар ахлуулсан Ажлын хэсэг зудтай байгаа Даланжаргалан суманд ажиллаж улсын Өвс тэжээлийн нөөцөөс 600 боодол өвсийг сумын малчдад үнэ төлбөргүй олголоо.
Даланжаргалан суманд олон удаагийн давтамжтай цас орж хүйтэрснээс цасны зузаан 10-15 см болж өвөлжилт хүндэрч эхлээд байна. Улсын нөөцөөс олгосон 600 боодол өвсийг сумынхаа таван багийн 360 гаруй малчин өрхөд тус бүр таван боодлоор нь хувааж өгч буй талаар тус сумын МЭҮТ-ийн дарга Ч.Найдандорж ярив. Одоогийн байдлаар цас нэмж ороогүй ч бага мал цас зуд, хүйтний ая даахгүй үхэж буй. Хаяа зэргэлдээ оршдог сумдуудад малын гоц халдварт “Цэцэг өвчин гарсан нь малчдыг отор нүүдэл хийх боломжоор хязгаарласан аж.
Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган