Алдарт “ABBA” хамтлаг дахин нэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-01-21 17:04:05

СТОКГОЛЬМ. /BBC/. 1970-аад оны Шведийн алдарт “ABBA” хамтлагийн 4 гишүүн нийслэл Стокгольм хотод дахин нэгдэв.

Хамтлагийн гишүүн Бьорн Ульвеусийн санаачилсан “Mamma Mia” киноны нэрээр нэрлэгдсэн грек маягийн энтертайнмент хүлээн авалтад Бенни Андерсон, Анна Фрид Лингсад болон Агнетта Фолтског нар оролцов.

Лхагва гарагийн үдэш Стокгольм хотын “Tyrol” ресторанд болсон “Mamma Mia” үдэшлэгт зочид болон шүтэн бишрэгчид нь 157 долларын үнэтэй тасалбараар оржээ.

"2008 оноос хойш тэд анх удаа ийнхүү хамт байгаа бөгөөд Газар дундын тэнгисийн загвараар зассан "швед стол" нь ирсэн зочдын сэтгэлийг баясгаж, дуулж бүжиглэсэн гайхамшигтай ид шидийн мэт үдэш боллоо. Хэн ч төгсгөлийг нь таахын аргагүй ийм үдэш өөр хаана ч болж байгаагүй билээ“ гэж “Thelocal.se” цахим хуудсанд мэдээлжээ.

ABBA хамтлагийн 4 гишүүн хамгийн сүүлд 2008 онд Лондон, Стокгольм хотод болсон “Mamma Mia” киноны нээлтэд хамтдаа оролцож байсан юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ