УИХ-ын чуулганы хуралдаанаар 21 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-28 10:44:34

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 21 асуудал хэлэлцэнэ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг хуралдааны эхэнд хэлэлцэх аж.

Үүний дараа Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай, Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай зэрэг хууль тогтоолын холбогдох хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Мөн хуралдаанаар Ерөнхий сайдыг oгцруулах тухай болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх юм. Үүний зэрэгцээ Зарим элчин сайд нарыг эгүүлэн татаж, мөн томилох тухай асуудал хуваарьт орж ирсэн байна.

Б.Туул

Холбоотой мэдээ