“Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-29 08:42:15

Хурдан морь сонирхогчдын шинэ дугаар гарахыг нь хүлээн байдаг гарын авлага болсон “Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдын гар дээр очиж байна.

2016 оны анхны дугаарын зочин хойморт  дэлхийн хэмжээний уралдаанд уясан хүлгээ түрүүлүүлж,  Монгол уяачийн хийморийг өргөсөн Завхан аймгийн Тэлмэн  сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Энэбишийн Ганбат уригдан оролцож сонирхолтой яриа өрнүүлсэн. Түүний уясан хээр морь ирэх гуравдугаар сард болох Дубайн цомын тэмцээнд урилгаар оролцох болсныг дуулгахад таатай байна.  Та бүхэн Алдартын ярианаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Хол ойрын сонин сайхнаас дуулгадаг “Урт чихт” буланд ММСУХ-ны 20 жилийн ойн баярын цэнгүүн, 2015 оны чансаа өндөр уяачид,  уралдаанч хүүхэд, хүлэг морьдын тухай  мэдээлэл багтжээ. Хэний ямар хүлэг хэдэн оноогоор хэддүгээрт бичигдсэнийг мэдэхийг хүсвэл 20-37 хуудсыг уншаарай.

Амжилт бүтээл арвин сайхан наадсан эрхмүүдийн тухалдаг “Хийморилог зочин” буланд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, НМСУХ-ны дэд тэргүүн,  аймгийн Алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэн уригдаж, 2015 оны баяр наадмууд болон хүлэг эрдэнэтэй холбогдсон түүхээ хүүрнэсэн. Түүний ярилцлага сэтгүүлийн 38-43 хуудсанд  нийтлэгджээ.

 Д.Өлзий

Холбоотой мэдээ