Венесуэлд 4700 гаруй хүн "Зика"гийн халдвар авсан байж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
jargal@montsame.mn
2016-01-29 11:32:20

МЕХИКО. /TASS/. Венесуэлд наад зах нь 4700 хүн "Зика" вирусийн халдвар авсан байж болзошгүй тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Луисиана Мело мэдэгджээ.

Тэрбээр нийслэл Каракас хотын дүүргүүдийн нэгд явуулсан уг вирусийн нянг тээгч шумуултай тэмцэх урьдчилан сэргийлэх арга хэмжээнд оролцсон байна. Мелогийн хэлснээр, Венесуэлийн эрх баригчид "Зика" вирусээр үүсгэгдсэн өвчинтэй тэмцэх хөтөлбөрийг хэдийн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд шаардлагатай бүх нөөцөөрөө хүн амд зайлшгүй хэрэгтэй тусламжийг үзүүлэхээр төлөвлөж байна. Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалд ард иргэд урьдчилан сэргийлэх өндөржүүлсөн арга хэмжээг даган мөрдөх ёстой гэж Мело цохон тэмдэглэжээ.

Жирэмсэн эх уг вирусийн халдварыг авсан тохиолдолд ургийн гавлын яс үлэмж жижгэрч, улмаар оюуны хомсдолтой, мэдрэлийн эмгэгтэй, хараа, сонсголгүй хүүхэд төрдөг болохыг Бразилын Эрүүл мэндийн яам 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр нотолсон байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ