Төв аймгийн тамирчид тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 10:50:04

Төв аймгийн Батсүмбэр суманд болсон аймгийн аварга шалгаруулах өсвөрийн цанын тэмцээний нийлбэр оноогоор Төв аймгийн баг тамирчид нэгдүгээр байр эзлэв. Удаах байрт 49 оноогоор О.Хүрэлбаатар дасгалжуулагчтай Орхон, гуравт 74 оноогоор Б.Ховор-Эрдэнэ дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг оров.

Дөрвөн насны тамирчдыг  2-5 км хүртэл  найман зайд  уралдуулсан уг тэмцээнд Төв аймгийн Жаргалант,Борнуур, Батсүмбэр, Орхон, Дархан, Сэлэнгэ, Архангай, Булган, УБ хотын Сүхбаатар дүүрэг зэрэг есөн байгууллагын 50 гаруй тамирчин оролцжээ.

Хамгийн бага буюу 9-11 насанд Төв аймгийн Х.Амарсанаа,Б.Энхнасан,Г.Мөнгөнцэцэг Архангайн А.Номон, Орхоны Х.Халиунаа, Сэлэнгийн П.Сүрлэг, 12-13 нас 3-4 км-т Төв аймгийн А.Хонгор,Д.Урангоо, Орхоны Ц.Хүслэн, О.Тайванбаатар, Дарханы Э.Түвшин, Булганы Н.Оюунгэгээ нар тус бүр эхний байр эзэлжээ.

14-15 насанд Булганы Г.Золбаяр, Төвийн Б.Батшүр, Орхоны Д.Мөнх-ЭРдэнэ, Б.Оюун-ЭРдэнэ, Сэлэнгийн Б.Очирбат, Архангайн Н.Оюунтунгалаг, 16-17 насанд Дарханы У.Цасболд, төвийн Д.Оюунчимэг, С.Очирсүх, Орхоны А.АРиунболд,О.Мядагмаа, Сэлэнгийн Х.Батбилэг нар тус бүр 1-3 дугаар байрт орсон байна.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээний ойрын зай ба тэшилтийн төрлийн 11 хүртэлх насанд Төвийн Х.Амарсанаа,Б.Энхнасан,Г.Мөнгөнцэцэг, Архангайн А.Номон,Дарханы Ө.Номин-Эрдэнэ,Сэлэнгийн А.Сүхбат, 16-17 насанд Дархан, Орхоны тамирчид тус бүр эхний байр шалгарав.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ